ФИФА-гийн шинэчлэлийн хороо хуралдана

Дэлхийд | Спорт
jargal@montsame.mn
2015-10-16 16:12:17

БЕРН. /TASS/. Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ шинэчлэлийн хорооны ажлын гурван хурлын хоёр нь Швейцарийн нийслэл хотод энэ сарын 16-18-нд болно.

Хурлын гол зорилго нь одоо гүн хямралд ороод байгаа ФИФА-д шинэчлэл хийх саналуудыг боловсруулах юм. Уг саналуудыг сүүлийн хурал нь 12 дугаар сард болох шинэчлэлийн хорооны бүх гурван хурлаар хэлэлцүүлж, эцсийн хувилбараар батлах бөгөөд хоёрдугаар сарын 26-нд болох ёстой ФИФА-гийн ээлжит бус их хурлын үеэр хэлэлцэнэ.

ФИФА-гийн ерөнхийлөгчийг сонгох их хурлын үеэр хэлэлцэх гол асуудал нь шинэчлэл хийх тухай байна гэж ОХУ-ын Спортын сайд, ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Виталий Мутко урьд нь мэдээлжээ. ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер тавдугаар сарын 29-нд тус холбооны тэргүүнээр улиран сонгогдсон боловч авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор сонгогдсоноосоо дөрвөн хоногийн дараа огцрохоо мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ