Тэтгэвэр тогтоолт, олголтыг баталгаажуулах аянд 6000 гаруй иргэн хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-18 20:55:52

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тэтгэвэр тогтоолт, олголтыг хянан баталгаажуулах аян эхлээд байгаа. Энэ аянд Дундговь аймгийн 6380 гаруй тэтгэвэр авагч иргэн хамрагдана.

Нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэрийн тогтоолт, олголтыг шалгаж, одоо авч байгаа тэтгэвэрийн хэмжээг баталгаажуулан тэтгэвэр авагчдын өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь энэ аяны зорилго юм байна. Аян 3 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд энэ хугацаанд амжиж нийгмийн даатгалын хэлтэст хандан өөрийн тэтгэврийг баталгаажуулах хэрэгтэй ажээ.

Хянан баталгаажуулалт хоёр жил тутамд явагддаг бөгөөд урьд нь ажилласан жилийг буруу тооцсон, бичиг баримтын бүрдэл дутуу, овог нэрийн өөрчлөлттэй зэрэг зөрчлүүд гарч байжээ.

Дундговь аймагт жилд дундажаар 400- 600 иргэн шинээр тэтгэвэр тогтоолгодог бөгөөд нийт тэтгэвэр авагчдад жилд 21.8 тэрбум гаруй төгрөгийн тэтгэвэрийг олгодог байна.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ