Сүхбаатар аймгийн хүн ам залуужих хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-18 18:13:18

Сүхбаатар  аймгийн  хүн ам оны эцэст 60 мянган суурин хүн амтай болж, урьд оноос 1240 хүнээр өссөн. Нийт хүн амын дийлэнх хувийг буюу 64,2 хувийг 15-59 насныхан эзэлж байгаа бөгөөд энэ дундаа 15-29 насныхан хамгийн их байгаа юм.  

Мөн  0-14 хүртэлх насныхан нийт хүн амын 29,7 хувийг эзэлж байгаа нь төрөлт залуужиж нэмэгдсэнтэй холбоотой. Энэ бүхэн Сүхбаатар  аймгийн хүн ам залуужиж байгааг харуулж байгаа юм. Мэргэжлийн хэллэгээр бол хүн амын нас хүйсийн суварганы хэлбэр бүтэц зөв явж байна гэж хэлж болно...” хэмээн аймгийн Статистикийн  хэлтсийн дарга Т. Эрдэнэбат хэллээ.

Харин 6,2 хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байгаа юм.

Нийт хүн амын 49,6 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд хүн амын хүйсийн харьцаа тэгш байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ