Бөхөн 700 гарч хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-01-16 22:19:11

Говь-Алтай, Ховд аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас олноороо үхэж үрэгдсээр байна. Хоёр аймгийн есөн сумын нутагт нийт 700 гаруй үхсэн бөхөнгийн сэг зэмийг цуглуулан журмын дагуу шатааж устган дарж булсан байна. 

Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан МХГ, ХХААГ, ОБГ, БОАЖГ-уудын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын дөрвөн хэсэг гарч энэ ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж байна. Ийнхүү бөхөнгийн сүрэгт мялзан өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг сумдад хүргүүлж бөхөн үхэж байгаа нутгуудад бог мал бэлчээхгүй байхыг анхааруулж хяналт тавьж байна.

Өнгөрсөн оны тооллогоор 13000 гаруй бөхөн байгаа гэж үзсэн байна.

                                                                                                               Ш.Цоодол

Холбоотой мэдээ