Сүхбаатар аймгийн ихэнх сумд Хүмүүн бичиг сонинг захиалдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-16 15:02:12

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар "Хүмүүн бичиг" сонин нийт 272 ширхэг захиалагджээ.

2016 оны дөрөвдүгээр улиралд аймгийн төвийн дөрвөн сургууль сайн захиалсан байсан бол, энэ удаад хөдөө сумдууд маш идэвхитэй захиалга өгчээ.  Дарьганга, Мөнххаан сумдаас бусад 11 сум тодорхой хэмжээгээр захиалсан байна. Харин төвийн сургуулиудын тухайд сурагчдын амралт таарсан учир захиалга муу байна хэмээн тайлбарлаж байгаа юм.

Сумдаас Эрдэнэцагаан сум хамгийн ихийг буюу 59 ширхэгийг захиалсан байгаа бол Онгон сум 40, Сүхбаатар сум 31 ширхэг гээд олноор захиалжээ. Харин Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ИТХ зэрэг газрууд мөн шинээр тус сонинг захиалах болсон байна.

Сум, сургууль, албан газруудаас гадна есөн хүн хувиараа Хүмүүн бичиг сонинг захиалжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ