Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-14 20:14:06

Эрүүл мэндийн групп тогтоолгох үзлэгт ордог хүмүүс Баян-Өлгий аймагт тусгай байртай болсны нээлтийг уржигдар хийлээ.

Олон жилийн турш энэ хүрээллийн хүмүүс нэгдсэн эмнэлгийн үүдэн дээр гадаа гандаж, хүйтэнд бээрэн дугаар хүлээж зогсдог байсныг анхааралдаа авсан хөдөлмөр, нийгэм хамгааллын үйлчилгээний газрын санаачлагаар «Алтан оймах» компанийн илүүдэлтэй байрыг засаж сэлбэн тохижуулаад экспертирийн арга хэмжээг энэ дулаахан, суудал бүхий тухтай байранд явуулдаг болсонд үйлчлүүлэгчид талархаж байна.

Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан энэ байр болон түүний орчин тойрныг бохирдуулалгүй хайр гамтай ашиглахыг үйлчлүүлэгчдээс хүслээ. Тус аймагт өнгөрсөн онд энэ төрлийн үзлэгт 10 мянга гаруй хүн хамрагдаж 8 мянга орчим нь хөгжлийн бэрхшээлийн групп тогтоолгосон байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ