Зорилтот бүлгийн ахмадуудад нүүрс тараажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-13 23:22:36

Баянхонгор аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид сумдад ажиллаж буй талаар бид мэдээлсэн. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Батбаяр, Бууцагаан сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Энхтүвшин нар говийн сумдад ажиллалаа.

Энэ хүрээнд өөрсдийн гарсан тойрог биш ч Баацагаан сумын тэтгэврийн насны ахмадуудад 15 тонн нүүрсийг үнэ төлбөргүй өгчээ. Ингэснээр нас өндөр, харж хандах хүнгүй, биеийн байдал тааруу настнуудад дэмжлэг болж байгааг тус сумын ахмадын холбооны тэргүүлэгч Д.Замуу хэлж байв.

Баацагаан суманд тэтгэврийн насны 60 гаруй ахмад байдаг аж.

Мөн тус төлөөлөгчид Бууцагаан суманд нэн шаардлагатай байгаа, хүн эмнэлгийн мэс заслын тасагт мэс заслын багаж, гэрэлтүүлэг, нойрсуулах төхөөрөмж, цэцэрлэгт шаардагдаж буй зөөлөн эдлэл, хүүхдийн тоглоомын талбайн хайсыг ойрын хугацаанд шийдвэрлэхээ амлажээ.

                                                                                                                         Б.Мөнхзул

Холбоотой мэдээ