Хүүхдийн номын өргөө 200 номоор "бүл" нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-01-12 18:16:26

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун өнөөдөр Чингэлтэй дүүргийн хүүхдийн номын өргөөнд 200 ном хандивлалаа.

Эдгээр номыг Тайваний ард иргэдээс цуглуулсан учир голдуу хятад хэл дээрх бүтээлүүд юм. Нэр төрлийн хувьд шинжлэх ухаан, танин мэдэхүй, ураг төрлийн харьцааг таниулах, залуучуудыг зоригжуулах, сурган хүмүүжүүлэх, сэтгэлгээг тэлэх, байгаль орчны боловсрол олгох, Тайваний газар нутаг, ард олны ахуй соёлыг харуулсан мэдлэг мэдээлэл бүхий бүтээлүүд аж.

Төлөөлөгч Хуан өнгөрсөн жилийн зургаан сард "Миний Тайваниар аялсан тэмдэглэл" нэртэй номын дээжээс тус номын санд бэлэглэх үеэрээ хятад хэл сурч буй сурагчдын тоо аажмаар өсч буйтай холбогдуулан тэдний мэдлэг боловсролд дэмжлэг үзүүлэх зориолгоор дахин ном хандивлана гэсэн амлалтаа биелүүлсэн нь энэ юм.

Б.Гаваа

Холбоотой мэдээ