"Volkswagen" ЕХ-ноос 8.5 сая машин татна

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2015-10-16 12:16:13

БЕРЛИН. /NHK/. Утаа ялгаруулалтын туршилтыг будлиулахаар программ хангамжтай байж болзошгүй 8.5 сая дизель автомашиныг ЕХ-ноос эргүүлэн татахаар төлөвлөж байна гэж “Volkswagen” компани мэдэгдэв. 

"Үүнд ЕХ-ны 28 орон хамрагдана. Мөн хэрэглэгчдэд хандаж, мэдээлэл өгнө” гэж компани мэдэгдэлдээ дурджээ.

Германд байгаа согогтой 2.4 сая орчим машиныг эргүүлэн татахыг тус улсын зам тээврийн салбарын эрх баригчид “Volkswagen” компанид даалгавар болгожээ.

Машинуудыг хэрэглэгчдийн хүсэлтээр засах байсан боловч согогтой бүх машиныг эргүүлэн татна гэсэн шийдвэр гаргасан гэж компани мэдэгджээ.

“Volkswagen” компани нь дизель машинууддаа утаа ялгаруулалтын туршилтыг будлиулах хууль бус программыг суулгасан байна. Ийм программтай машин дэлхий даяар 11 сая орчим байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ