Хэргийн илрүүлэлтэд ахиц гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:05:28

Баян-Өлгий аймагт өмнөх дөрвөн жилд гэмт хэргийн гаралт 45,9 хувиар буурсан тухай цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ.

Тэр ярихдаа, Аймгийн цагдаагийн газар албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийн хажуугаар тэдний нийгмийн асуудалд ихээхэн анхаарал халамж тавьж байна. Хамт олны дундын сантай, туслах аж ахуйтай болж, хорин айл шинэ орон сууцанд орлоо. Парк шинэчлэлтээр өнгөрсөн онд 160 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, гурван автомашинтай боллоо. Байр тохижсон, сумууд дахь төлөөлөгчид албаны байраар хангагдлаа. Хяналтын камерийн нэгдсэн төв, нисдэг камер, шинэ программ зэрэг нь цагдаа нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлээд өгөв. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал тавин хуулийн сурталчилгааг эрчим далайцтай хийж байна гэв.

Дээрх ажлын үр дүнд 2016 онд гэмт хэргийн илрүүлэлт 88,7 хувь хүрч урьд оныхоос 8,4 хувиар өсчээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ