Эрүүгийн хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-09 11:43:28

Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүх 2016 онд 180 хүнд холбогдох 137 хэргийг хянан шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 79 хэргээр буюу 37,8 хувиар, ял шийтгүүлэгсэд 77 хүнээр буурсан үзүүлэлт юм.

Шийдвэрлэсэн хэргийн дийлэнх хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа ч энэ төрлийн хэрэг өмнөх оноос 17 хэргээр буурсан байна.

Ял шийтгүүлэгсдийн 9 нь эмэгтэй, насанд хүрээгүй 15 хүүхэд, 52 буюу 28,8 хувь нь урьд нь ял шийтгүүлсэн хүмүүс байна. Бүлэглэн болон согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тохиолдол багагүй хувийг эзэлж байгаа юм.

Тус шүүх 456 хүнд холбогдох 456 захиргааны зөрчлийн материал хүлээн авч шийдвэрлэсний дотор эмэгтэй хүн холбогдсон болон согтуугаар зөрчил үйлдсэн хэрэг өссөн үзүүүлэлттэй гарав

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд 40 хэрэг шийдвэрлэсний хамгийн их буюу 19 нь сонгуулийн үеийн маргаан 47,5 хувийг эзэлж байна. 

                                                                                                                                            Б.Туяа

Холбоотой мэдээ