Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийг ирэх сард батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-05 21:17:38

Агаарын бохирдол, утаа Баянхонгор аймгийн "шүдний өвчин" болсон асуудал болж буй. Энэ чиглэлд бодлогын баримт бичгийг боловсруулж, олон ажил хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Баянхонгор аймгийн агаар, хөрсний бохирдлын судалгаа хийж, хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулах ажил дараа сард буюу 2017 оны 2 дугаар сард хийгдэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл аймгийн Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай аймгийн Засаг даргын Захирамж боловсруулалтын шатанд явж буй аж. Уг захирамж энэ сарын эхээр гарч хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэх юм байна. Хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд  мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллана. Мөн Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн ТББ-аас Агаарын бохирдлыг бууруулах менежментийн төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Сонирхуулахад, Баянхонгор сумын хэмжээнд нийтдээ 9700 орчим өрх байдгаас бие даасан галлагаатай гэрт амьдардаг 5000 гаруй өрх, байшинд амьдардаг 2000 гаруй, бие даасан галалгаатай усан халаалтын зуух, цахилгаан халаалтын хэрэгсэл зэргээр халдаг амины орон сууцанд амьдардаг 30, Төвлөрсөн халаалтын системд холбогдсон 2300 орчим өрх байна.

                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ