Ерөнхий сайд шинэ оны босгон дээр мэндэлсэн охинд гарын бэлэг илгээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-05 20:54:18
Yesukheitumur Tumurbaatar

Шинэ оны босгон дээр мэндэлсэн Т.Азжаргал охинд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс мэндчилгээ гарын бэлгийн хамт илгээсэн байна.

Төв аймгийн Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвд энэ оны нэгдүгээр сарын нэгний оройн 19 цагийн үед Д.Тэгшжаргалын өрх бүлд нэмж 3390 гр  охин мэндэлжээ.

Охины аав Д.Тэгшжаргал Өндөр ширээт сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажилладаг бол эх А.Нямсүрэн сувилагчаар ажилладаг байна.

Он солигдох торгон агшинд мэндэлсэн Т.Азжаргал охинд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлээс мэндчилгээ, гарын бэлгийн хамт илгээснийг Төв аймгийн Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга Г.Сувдаа болон Сувилахуй хариуцсан ажилтан Б.Эрдэнэцэцэг, Төв аймгийн Өндөрширээт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Болормаа нар гардуулж баяр хүргэлсэн юм.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ