Олон нийтийн цагдаа нарын цалингийн төсвийг баталсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-04 21:21:06

Булган аймгийн олон нийтийн цагдаагийн цалингийн төсвийг баталсангүй. Хишиг-өндөр, Хангал, Гурванбулаг, Хутаг-Өндөр, Бугат, Рашаант, Бүрэгхангай сумд тус бүр нэг, Булган суманд гурван олон нийтийн цагдаа ажиллаж байна.

Тэд сумдын ИТХ-ын "Нэмэлт сан"-гаас санхүүжин цалинждаг байсан. Гэтэл дээрх 10 цагдаагийн 2017 онд ажиллах цалингийн төсвийг баталсангүй. Тиймээс Булган сумын захиргаанд цалинжуулж өгөх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар олон нийтийн цагдаа нар цалингүй, ажилгүй, хаанаас хэзээ цалинжуулж ажиллуулах  хариу ирэхийг хүлээж байна. 

                                                                                                                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ