Орон нутгийн удирдлагуудтай сайд нар гэрээ байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-04 16:58:51

Орон нутгийн удирдлагуудыг хоёр сургалт маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Тодруулбал, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар маргааш 9 цагт Төрийн ордны Б танхимд болох гэж байна.

Семинарын хүрээнд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын энэ онд хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлохын зэрэгцээ Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах гэнэ.

Хоёр өдөр үргэлжлэх семинарт УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон сайд нар оролцох юм.

Б.Туул

Холбоотой мэдээ