Засгийн газар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-04 15:41:44

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 15.00 цагт эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Улсын үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг танилцуулах бол Сангийн сайд Б.Чойжил сүрэн Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай танилцуулах юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ