Ханиад томуугийн өвчлөл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-04 00:37:42

Хүйтний эрч чангарах тусам Баян-Өлгий аймгийн Өлгий суманд томуу, томуугийн төрлийн өвчин ихэсч байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Арман энэ тухай мэдээлэхдээ,

-Аймгийн нэгдсэн эмнэлэгт хандагсдын 20 гаруй хувийг энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо эзэлж, зарим нь уушигны хатгаа авах хүртэл хүндэрсэн ч эндэгдэл хараахан гараагүй. Эм, тарианы зүйлүүд хангалттай байна. Эмнэлэг, эрүүл мэндийн нийт байгууллагуудад энэ мэтийн өвчнөөс сэргийлэх, эмнэлгүүдийн ариун цэврээс эхлээд бүх төрлийн үйлчилгээний бэлэн байдлыг хангах даалгавар, сургууль, цэцэрлэгүүд, нийт иргэдэд томуунаас урьдчилан сэргийлэх, өвчин туссан тохиолдолд хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллаж байна гэж ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ