Өнгөрсөн онд 5600 орчим хүн Финландаас орогнол хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-03 12:39:46

ХЕЛЬСИНК. /Yle/. Өнгөрсөн онд 5600 орчим хүн Финланд улсаас орогнол хүссэн байна. Энэ нь 2015 оны /32 500 хүн/ үзүүлэлтээс эрс буурсан тоо юм гэж тус улсын Цагаачлалын алба мэдэгдлээ.

Одоогийн байдлаар 9000 орчим хүний орогнол хүссэн өргөдлийг цагдаагийн газраас Цагаачлалын албанд шилжүүлээд байгаа бөгөөд энэ нь хүсэлтийг хянах хугацааг сунжруулах төлөвтэй байна. 

2016 онд Финландаас орогнол хүссэн хүмүүсийн ихэнх нь буюу 1250 нь иракчууд байсан бол Афганистаны 757, Сирийн 602 иргэн Финландаас орогнол хүссэн байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Финландын Цагаачлалын алба 28 216 орогнол хүссэн өргөдөл хүлээн авснаас бараг тал хувьд татгалзсан хариу өгсөн бол дөрөвний нэг орчим хувьд нь орогнох эрхийн зөвшөөрөл олгожээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ