Он солигдох мөчид 19 хүүхэд шинээр мэндэлжээ

Орон нутагт | Дорнод
dornod@montsame.mn
2017-01-03 12:34:31

Хоёр оны зааг дээр Дорнод аймагт 19 хүүхэд мэндэлсний 12 нь хүү, 7 нь охин, ихэр нэг төржээ.

Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллага нийт 384 дуудлага хүлээн авч, зөвлөгөө өгч ажилласны 52,6 хувийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн болон хүлээн авах тасаг, үлдсэн нь сум дундын болон өрх, сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлгээр үйлчлүүлжээ.

Нийт дуудлагын 36,4 хувийг насанд хүрэгчид, 47,1 хувийг хүүхдийн, түүн дотроо хордлого, осол гэмтлийн дуудлага дийлэнх хувийг эзэлж байна. Мөн архины хөнгөн хэлбэрийн хордлоготой хүмүүст эмчилгээ хийжээ.

Тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаагийн дотор 2-4 насныхан илүү өвчилж байна. Хүүхдийн тасагт өдөрт 90-120 хүүхэд хүлээн авч байгаа болохоор эмнэлгийн ачаалал их, орны хүрэлцээ муу байгаа зэрэг хүндрэл байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа ярьж байсан.

Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад өвчний дэгдэлт багахан буурсан ч хүүхдээ өвдсөн тохиолдолд дур мэдэн эм уулгаж, эмчилгээ хийхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулж, аль болох яаралтай эмчид хандахыг анхааруулж байсан.

                                                                                                                                           Б.Туяа

Холбоотой мэдээ