Төв аймаг адуун сүргээр улсдаа тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-03 01:59:28
Yesukheitumur Tumurbaatar

Мал тооллогын урьдчилсан дүн гарч Төв аймгийн хэмжээнд нийт 4.7 сая толгой мал тоолуулснаас 382 мянган толгой адуу тоолуулж адуун сүргээрээ Төв аймаг улсдаа тэргүүлэв.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 61.5 сая толгой мал тоологдон дээд хэмжээндээ хүрсэн нь өмнөх оныхоос 5,5 сая толгой мал буюу 9.9 хувиар өссөн дүнтэй байна.

Төв аймгийн хувьд нийт 4.7 сая мал тоолуулж улсдаа дөрөвдүгээрт бичигдсэн юм. Харин 330 гаруй сумаас Төв аймгийн Эрдэнэсант сум 414,8 мянган толгой мал тоолуулж уосын хэмжээнд дөрөвдүгээрт бичигдсэн амжилтаар шинэ онтой золголоо. Мөн хоёр мянга дөрвөн зуун толгой хонь тоологдон улсын хэмжээнд хонин сүргээрээ гуравдугаарт бичигдэв.

Түүнчлэн мал тооллогын 2016 оны дүнгээр сүрэгт хонины эзлэх хувь 0.7 хувиар өсөж үхэр ямааных 0.2-0.5 хувиар буурч, адуу тэмээний эзлэх хувь өссөн юм. Өнгөрсөн оны мал тооллогын эцсийн дүн нэгдүгээр сарын дундуур гарна гэдгийг Төв аймгийн Статистикийн газраас мэдээлсэн юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ