Бахрейны шорон руу дайрч, террористуудыг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-02 14:23:33

МАНАМА. /Reuters/. Бахрейны нэгэн шорон руу зэвсэгт этгээдүүд дайрч, нэг цагдааг хөнөөж, терроризмтой холбоотой хэргээр ял шийтгүүлсэн 10 хоригдлыг суллажээ.

Бахрейны ДХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын нийслэл Манама хотын өмнөд хэсэгт байдаг “Jaw” шоронгийн ойр орчимд хөл хорио тогтоосон байна.

Автомат буу болон гар буугаар зэвсэглэсэн 4-6 этгээд өчигдөр шорон руу дайрах үеэр өөр  нэгэн цагдаа шархаджээ.

Ялгаварлан гадуурхах явдлыг зогсоохыг лалын шашны суннит урсгалыг баримтлагч эрх баригчдаас шаардаж буй шиит шашинтнууд 2011 оны хоёрдугаар сард эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш Бахрейнд үе үе эмх замбараагүй байдал үүссээр байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ