Номгон сум “Айрагны баяр”-аа тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:37:28

Үндэсний их баяр наадамд хүчийг үзэн барилдаж аймаг орныхоо нэрийг цуурайтуулсан хүчит бөхчүүд, алдарт уяач, мэргэн харваачдад хүндэтгэл үзүүлэх "Айрагны баяр"-ыг тэмдэглэж байна.

 Номгон сумынхаа нэрийг өндөрт өргөсөн Үлэмж дархан мэргэн У.Дэмүүл, Э.Болд, Улсын мэргэн Б.Эрдэнэбаяр, аймгийн арслан цол хүртсэн Д.Бямбацогт, аймгийн арслан Ц.Анхбаяр, аймгийн харцага М. Адъяахүү, сумын заан И.Номин-Эрдэнэ нар болон аймгийн алдарт уяач болсон Н.Болд-Өрнөх, улсын наадмын өсвөрийн сурын харваанд 2-р байрт шалгарсан Э.Давааням нарын шинээр төрсөн цолтон залуучууддаа хүндэтгэл үзүүлэх, мөн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж буй "Айрагны баяр" арга хэмжээ энэ сарын 29, 30-ны өдөр сумын төвд болно. Тус арга хэмжээнд хүчит бөхийн барилдаан, хурдан дааганы уралдаан, дэмбээ, хуруудах зэрэг үндэсний уламжлалт тэмцээн болохоос гадна  хөхүүр, айргийн хувин, саалийн хувин цагаан идээний үзэсгэлэн худалдаа болох юм. Түүнчлэн 30-ны өдрийн 20 цагт “Дуун хээтэй наадам” үдшийн цэнгүүн Соёлын төвд болох аж.

С.Сумьяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд