АН-ын шинэчилсэн бүртгэл үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-аас явуулж буй гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн ажиллагаа тус намын төв байранд өдөр бүр 10.00-20.00 цагт болж байна.
Шинэчилсэн бүртгэл энэ сарын 8-аас эхэлсэн. Анх шинэчилсэн бүртгэлийг зөвхөн намын батлахтай хуучин гишүүдээ хамруулж байсан бол одоо намын батлахаа гээгдүүлсэн болон шинээр элсэх хүмүүсийг бүртгэж буй.
АН-ын батлахтай 180 мянган гишүүн байдаг гэж үздэг. Шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд орон нутагт ч бүртгэлийн ажиллагаа хамт явж байгаа юм.
Мөн Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байна. Намын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж буй Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчидтэйгээ уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
Тухайлбал, Багануур дүүрэгт болсон уулзалтын үеэр нэр дэвшигч тус бүр 20 минутад багтаан Ардчилсан намыг шинэчлэх бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсон санаа бодлоо хуваалцжээ.
Б.Туул