Уурхайн олборлолтод өртөж болзошгүй 8000 модыг шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 12:36:56

Орхон аймгийн ИТХ өнгөрсөн онд “Ногоон Эрдэнэт”  хөтөлбөр баталж Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хоёр удаа зөвлөлгөөн зохион байгуулсан. Гурав дахь зөвлөлгөөн  энэ сарын 13-нд боллоо.

Үүнийг Засаг даргын Тамгын газар санаачилж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын дунд зохион байгуулав. Зөвлөлгөөнөөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртөж буй байгалийн төрөл зүйлийг Баян-Өндөр ууланд шилжүүлэх, хотын ундны усны чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцлээ.

Орхон аймагт уул, уурхайн олборлолтод өртөж болзошгүй 8000 гаруй мод бий. Иймд юуны өмнө энэ ондоо багтааж мод шилжүүлэн суулгах ажлын төлөвлөгөөгөө батлах нь зүйтэй гэсэн санал гарлаа.  Үүний дагуу Дархан-Уул аймгийн ”Ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтарч судалгаа хийхээр болов.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ