Үндэсний программ хангамж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2015-10-15 12:03:00

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /МОСА/-ны ерөнхийлөгч Ж.Тамир нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд харилцан бие биеийн эрх, ашиг сонирхол, бие даасан байдлыг хүндэтгэн, хоёр байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм.

Түүнчлэн Монгол Улсад Үндэсний програм хангамж үйлдвэрлэгчдийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаанд үндэсний аж ахуй нэгжийн оролцоог хангах, тэднийг нэгтгэх, төр хувийн хэвшлийн байгууллага хооронд хурдтай мэдээлэл солилцож, мэдлэгт тулгуурласан мэдээлэлжсэн нийгмийг байгуулахад хамтран ажиллахаар боллоо.

Ж.Болор

Холбоотой мэдээ