Онцгой байдлынхан 120 гаруй хүний амь аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамбуу орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2016 онд хийсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
80 орчим албан хаагчтай уг байгууллага 31 удаагийн гал түймэр болон үер, шуурга, газар хөдлөлт, авто замын осол, цасанд дарагдсан мал зэрэг ган гамшиг, аюул ослын үеэр цагт нь очиж, шуурхай арга хэмжээ авч, 125 хүний амийг аварсан байна.
-Манай байгууллагыг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах үүднээс засгаас долоон зуун сая гаруй төгрөгийн техник, тоног төхөөрөмж олголоо. Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зургаан зуун тавин зөрчлийг илрүүлэн, дөрвөн зуу гаруйг нь газар дээр нь арилгааад, бусдад нь албан шаардлага тавьж ажиллав. 45 хоногийн бүтээлч ажлын аяныг байгууллагадаа зохион байгуулснаар 61 төрлийн үр дүнтэй ажил хийгдлээ. 132 удаагийн сургалтанд 1600 орчим хүн хамрагдлаа гэж тэр ярив.
Ш.Айзаря