Пакистанд 20 гаруй хүн архинд хордон амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-27 15:40:27

КАРАЧИ. /Anadolu/. Зул сарын баярын өдөр хортой дарс уусны улмаас Пакистаны Пенжаб мужид наад зах нь 24 хүн амиа алдсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд хуурамч ликор борлуулсан хоёр хүн бий гэж тус хотын Цагдаагийн газрын дарга Атиф Имран мэдэгдэв.

Чанаргүй, хямд дарс уусны улмаас Пакистаны хөдөө орон нутагт жил бүр хэдэн зуун хүн амиа алддаг ажээ.

Архи борлуулагчид дарсны согтоох чанарыг нэмэгдүүлэхийн тулд химийн бодис ашигласны улмаас хүмүүс амиа алдаж байна.

Авлига авч, хууль бусаар архи борлуулж байгааг мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг цагдаа нарыг тус улсын хэвлэлүүд зэмлэн буруушааж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ