"Ту-154" онгоцны нэг хар хайрцаг олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-27 14:11:00

МОСКВА./TASS/.Хар тэнгист осолдсон Оросын БХЯ-ны “Ту-154” нисэх онгоцны хар хайрцагнуудын нэгийг нь шумбагчид олсон гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж өнөөдөр мэдэгдлээ.

Эх сурвалж мэдэгдэхдээ “эрлийн ажиллагааны явцад нэг хар хайрцгийг нисэх онгоцны бүхээгийн дороос олсон” гэв. Энэ хар хайрцаг бүрэн бүтэн эсэх нь тодорхойгүй байна.

Онгоцны сүүл хэсэгт өөр хоёр хар хайрцаг байсныг хайж байгаа ажээ.

Хөдөлгүүрийн хэсэгт гадны биет нэвтэрсний улмаас “Ту-154” осолдсон байж болзошгүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийсэн байна.

Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотоос Сирийн Латакия хотыг чиглэн хөөрсөн “Ту-154” нисэх онгоц өнгөрсөн долоо хоногийн ням гарагийн өглөө осолдсон юм. Ослын улмаас онгоцонд сууж явсан 92 хүн бүгд амиа алдсан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ