Хүнсний бүтээгдэхүүнээс афлатоксин тотал хэмээх бодис илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-12-27 12:26:28

Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас зохион байгуулж байгаа “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын ажлын хүрээнд хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар “Баруун бүс” худалдааны төвийн хэсэг бизнес эрхлэгч нар Хятад улсаас импортлон оруулж ирж худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? гэдгийг мэдэхгүй худалдаалж байгааг илрүүлжээ.

Хятад улсад үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангахгүй хүүхдүүдийн анхаарлыг татахуйц савалгаа, өнгө үнэр оруулагчтай хямд үнэтэй бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа нь товчоор хэлэхэд мянга мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохироод, хэдхэн хүн ашиг олж завшаад өнгөрч байна.

Дээрх Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлэхэд афлатоксин тотал хор илэрчээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын газар сэрэмжлүүлэг гаргаж, чанарын шаардлага хангахгүй уг бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байх талаар сэрэмжлүүлж, тайлбарлан хамтран ажиллаж, эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Афлатоксин гэдэг нь хөгц мөөгөнцөрөөс үүссэн нэг төрлийн хоруудын нэг бөгөөд  мөөнгөнцөр үүсгэдэг бодисын солилцооны хортой хоёрдогч химийн бүтээгдхүүн юм байна.

Олон улсын хавдар судлалын нийгэмлэг афлатоксин хавдар үүсгэгч хүчин зүйлүүдийн ангилалаар  зэрэглэл 1-р ангилалд оруулсан байдаг  байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ