Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2016-12-27 10:02:36

Энэ сарын 29-нд баруун аймгуудын баруун хэсэг, 30-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсэг, 31-нд зарим газраар цас орж, явган  шуурга шуурна.

Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд  12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна хэмээн Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ