Өөр аймаг, хотод үйлдвэрлэсэн бялуу худалдаалахыг хориглов

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-12-21 17:57:15

Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд бялууны төрлийн бүтээгдэхүүнээс шалтгаалж хоол, хүнсээр дамжих өвчин, хордлого ихээхэн гарч байгаа тухай мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Шинэ жилийн баярын үеэр бялууны эрэлт ихэсдэгтэй холбогдуулан хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй, буруу хадгалж хөлдөөсөн бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол цөөнгүй гардаг. Дээрх эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад аймгаас бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч худалдаалахыг хоригложээ.

Тус захирамжийг Баянхонгор аймгийн нийт хүнсний худалдаа эрхлэгчдэд хүргэж, зөвлөмж хүргүүлээд байгаа аж. Худалдан авагч, хэрэглэгчдийг ч хувь худалдаачдын гар дээрээс дээрх бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөлөө.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ