Г.Дэнзэнгийн хэргийг шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-19 15:12:32

Авлигын хэргээр шалгагдаж байгаа Г.Дэнзэнгийн хэрэг шүүхэд шилжлээ.

Г.Дэнзэнг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс-Тавантолгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ ”Говь повер” компанийн дансанд 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 онд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нийслэлийн Прокурорын газраас өнгөрсөн баасан гаригт түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүх рүү шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Дэнзэн нарын хүмүүсийн хэргийг шүүхээр болсон гэдгийг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2, 265 дугаар зүйлийн 2, 150,3 дахь хэсэгт зааснаар Г.Дэнзэнг яллагдагчаар тооцон шалгаж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ