Засаг дарга нарт МХГ-аас албан тоот хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-16 20:10:10

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан сумдын Засаг дарга нарт  МХГ-аас албан тоот хүргүүллээ.

Худалдаа үйлчилгээний газруудад борлуулагдаж байгаа хүүхдийн бэлэг, архи согтууруулах ундаа, хүлээн авалт хийх зоогийн газрууд, хадгалалтын горим шаардсан эмзэг бараа бүтээгдэхүүн худалдаалдаг газруудад хяналт шалгалт хийж, үнэн бодит мэдээ дүнг орон нутгийн телевиз, радиогоор танилцуулахыг үүрэгдлээ.

Мөн үүний зэрэгцээ хонь ямааны цэцэг өвчин гарсантай холбогдуулан цэцэрлэг болон, Үдийн цай хөтөлбөр хэрэгждэг сургуулиуд, эмнэлэг, цайны газруудад нийлүүлэгдэж байгаа хонь ямааны махны чанар,  аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. "Энэ нь иргэдийн хүнсний аюулгүй байдал, цаашлаад бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд маш чухал ажил болж байгаа"-г аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёл, хүнс хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Т.Золбоо онцоллоо.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ