Байнгын хороодын хуралдаан ирцгүйгээс хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг өнөөдөр үдээс хойш 14.00 цагт зарласан байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн байсан шалгалтын дүнг хэлэлцэхээр товлосон байсан юм. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор хэд хэдэн удаа төлөвлөсөн ч хойшилсоор байгаа юм.
Өчигдөр гэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад, "АН-ын Засгийн газар дэлхийн зах зээл дээрх эрдэс, түүхий эдийн үнийн уналтаас болж Монгол Улсын эдийн засагт бий болсон хүндрэл, хямралыг сөрөн “Чингис” бондоор 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондоор 300 сая ам.долларыг олон улсын санхүүгийн зах зээлээс босгож, эдийн засгийн уналтыг тогтоон эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто зам зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 4 жилд улс орны эдийн засгийн бүтэц олон тулгууртай болох, эдийн засагт өсөлт, чанарын өөрчлөлт гаргах төсөл, хөтөлбөрүүдийг “Чингис” бондоор санхүүжүүлсэн" хэмээн мэдэгдэж байв.
Б.Туул