Хэнтий аймагт иргэдээ сонсох хоёр утас ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-13 17:04:37

Хэнтий ймгийн ЗДТГ-ын “Иргэдээ сонсъё 70563111” утсанд энэ оны 4-11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд нийт 2407 иргэн холбогдож, өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илэрхийлжээ.

Сүүлийн 5 сараар авч үзвэл иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтээс нийгэм халамжийн чиглэл (хүүхдийн мөнгө, хүнсний талон), золбин нохой устгах, хог хаягдал, ажлын байр, ундны усны худгийн талаар хүсэлтүүд голлох хувийг эзэлж байгаа бол хөдөө орон нутгаас эмийн сан, дэлгүүрийн түрээсийн төлбөр, хадлан бэлчээрийн талаарх санал гомдлууд дийлэнх хувийг эзэлж байна.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат ажлаа авсан даруйдаа ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох зорилгоор "Иргэдээ сонсъё-7056-4111" шууд утсыг ажиллуулах үүрэг өгчээ. Энэхүү утас нь Хэрлэн сумын ЗДТГ-ын жижүүр дээр байрлаж, өдөр бүр 24 цагаар иргэдээс санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах боломжтой аж. Иргэдээс ирсэн асуудлыг даруй шийдвэрлэж, эргэн хариу мэдэгдэх юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ