Алеппогийн газар нутгийн 98 хувийг чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /TASS/. Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын газар нутгийн 98 хувийг хяналтандаа оруулаад байна гэж мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх Оросын төв мэдэгдэв.
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сирийн цэргүүд Алеппо хотын зүүн хэсэг дэх 11 газрыг террористуудаас чөлөөлсөн. Ингэснээр Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын газар нутгийн 98 хувийг хяналтдаа оруулаад байна. Харин тус хотын зүүн хэсгийн 3 хав.дөр.км-ээс хэтрэхгүй газарт террористууд үлдсэн” гэж мэдэгдэлд дурджээ.
Алеппо хотыг чөлөөлөх ажиллагаа эхэлснээс хойш Оросын цэргийн албан хаагчид тус хотын зүүн хэсгээс 110 мянга гаруй энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсний дотор 44 367 хүүхэд байна. Мөн 7000 гаруй энгийн иргэд хотын баруун дүүргүүдээс саяхан чөлөөлөгдсөн зүүн дүүргүүд дэх орон гэртээ харьсан байна.
Д.Нямтулга