Сумандаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-13 11:02:25

Увс аймгийн Завхан сумын Т.Баянтөр захиралтай “Гялбан толбин”  компани Сум хөгжүүлэх сангаас энэ зун 15 сая төгрөгийн зээл авчээ.

Тус компани энэхүү мөнгөөрөө Завхан сумын брэнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлжээ. Тухайлбал, чацарганы цэвэр тос, шүүс, загасны махан бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэж дээжээсээ сумынхаа ЗДТГ-ын хамт олны дунд амталгаат өдөрлөгийг өнгөрсөн долоо хоногт явуулсан байна.

Завхан сум нь говирхог тул ус ховор ч тус компанийн хөдөлмөрч хамт олон уйгагүй зүтгэлийнхээ үр дүнд 2011 оноос эхлэн чацарганы мод тарьж ургуулан улмаар арвин ургац хурааж авах болсон байна. Зөвхөн энэ жил гэхэд 3,6 тн чацаргана хураан авч хувийн цехдээ боловсруулан бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлж байна.

Түүгээр ч үл барам Айраг, Хяргас нуураас загас барьж боловсруулан бэлэн бүтээгдэхүүн болгож сумандаа худалдаалж эхэлжээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ