Ч.Уранчимэгийг "Хүний эрх хүндэт тэмдэг”-ээр шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, амжилт гаргасан хүмүүсийг ХЭҮК-ын дээд шагнал "Хүний эрх хүндэт тэмдэг”-ийг гардуулдаг уламжлалтай.
Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Ч.Уранчимэгт "Хүний эрх хүндэт тэмдэг”-ийг Комиссын гишүүн Н.Ганбаяр гардуулан өглөө.
Ч.Уранчимэг нь хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг эрхийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх үйлсийн төлөө 20 гаруй жил ажилласан учир дээрх шагналаар шагнасан байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
19 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг