Мал тооллогын ажлын хэсэг 9-нөөс сумдад ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-09 15:12:39

Жилийн эцсийн мал тооллого Дорноговь аймагт энэ сарын 07-ноос эхэллээ.

Сумууд  мал тооллогын комиссоо өөрсдөө байгуулж малаа тоолж байгаа бол аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэгээр ахлуулсан Хяналтын тооллогын Ажлын таван хэсэг  энэ сарын 09-нөөс эхэлж сумдад ажиллана.

Аймгаас томилогдсон Ажлын хэсэг малын тооллогыг үнэн зөв тоолж байгаад хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, мал тоолох бэлтгэл ажлыг хангуулах, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж буй.

Дорноговь аймагт энэ жил 1.8 сая орчим толгой мал өвөлжиж байгаа гэсэн мэдээлэл буй ч малчид хатуу өвлөөс урьтаж малаа их хэмжээгээр борлуулж байгаа аж.  Мал тооллого энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ