Албан хаагчдаа сургаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-09 11:58:45

Хууль зүй дотоод хэргийн  хэргийн яам, агентлаг байгууллагын санхүү, төсөв хөрөнгө оруулалт худалдан авалт, дотоод аудит хариуцсан  албан хаагчдад зориулсан нэгдсэн сургалт өнөөдөр 09.00-17.00 цагт Хууль сахиулахын их сургууль дээр болж байна.

Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан ажилчдад Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, яамнаас авч хэрэгжүүлж байгаа сайн туршлагыг хуваалцах, мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уг сургалтыг нээж ХЗДХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат үг хэлэв. Тэрбээр 2017 оны төсвийн жил эхлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалт, хяналт, зарцуулалтын талаар цаашид анхаарч ажиллах зарим асуудлын талаар хэлсэн үгэндээ онцолж байв. Сургалтад ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагын албан хаагчид идэвхитэй хамрагдаж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ