Бизнес эрхлэгчид хамгийн их авлигад өртсөн байгууллагыг нэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-09 11:30:40

"Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал”-ын судалгааг "Азийн сан”, "Сант марал” төв хамтран хийжээ. Уг судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 330 аж ахуйн нэгж, компанийн менежер, удирдлагууд хамрагдсан байна. 

Бизнес эрхлэгчид хамгийн их авлигад өртсөн байгууллагуудаар Татварын алба, МХГ, Гааль, Кадастрын алба, Засгийн газрын худалдан авах ажиллагааны алба, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Гадаадын иргэн, харъяатын газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Ашигт малтмалын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагуудыг нэрлэсэн бол үйл ажиллагаанд нь хүндрэл учруулдаг байгууллагуудаар МХГ, Кадастрын алба, Цагдаагийн байгууллага, Татварын алба, Гааль, Хот тохижилтын газар, Орон нутгийн захиргааг онцолсон байна. Авлигад хамгийн их өртсөн байгууллагаар 2006-2011 оны судалгаагаар Газрын алба, Гааль, уул уурхай, Шүүх, цагдаа, парламентыг нэрлэж байжээ. Түүнчлэн 2012-2013 онд газрын алба, уул уурхай, МХГ,  2014 онд Газрын алба, Уул уурхай, Шүүх, Гаалийг авлига авдаг гэж дүгнэж байсан бол 2015 онд Газрын алба, Улс төрийн намууд, Уул уурхай, Засгийн газар, УИХ авлигад өртөмтгий гэж үнэлжээ. Харин 2015, 2016 оны судалгаагаар иргэд шүүх засаглалыг авлигагүй хэмээн үзсэн нь шүүхийн шинэтгэлийн үр дүнгийнх хэмээсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ