Ашигт малтмал, газрын тосны газар төлөөлөгчөө томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-08 23:46:10

Ашигт малтмал, газрын тосны газрын Дархан-Уул аймаг дахь төлөөлөгчөөр Д.Мөнхзаяаг томиллоо.

Төлөөллийн газар нь Дархан-Уул, Ховд, Увс, Сэлэнгэ, Замын-Үүд, Дорнод зэрэг аймагт үйл ажиллагаагаа явуулж шуурхай мэдээ, мэдээлэл дамжуулах, шатахууны нөөц болон чанарт хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.

Тэрбээр шатахуун импортлогч байгууллагууд болон холбогдох албаныхантай хамтарч ирэх жилүүдэд үр дүнтэй ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг газрын тос импортлогч зургаан байгууллагын төлөөллүүд дээрх албаныхантай уулзаж санал солилцлоо. Өнөөгийн байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд 80, 92, 95, 98, дизель түлшний 33 хоногийн нөөц байгаа бол хийн түлшний 28 хоногийн нөөц байгаа аж. 

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ