“Time” сэтгүүл Д.Трампыг "оны хүн"-ээр тодрууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-08 10:12:44

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг "оны хүн"-ээр тодруулснаа “Time” сэтгүүл лхагва гарагт зарлалаа.

Уг сэтгүүлээс гаргасан мэдэгдэлд “бид 90 дэх жилдээ дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнийг “оны хүн”-ээр тодрууллаа. Тухайн хүн сайн эсвэл муу талаараа ч нөлөө бүхий байж болно. Энэ "оны хүн" таны хувьд “Сайн хүн үү? Эсвэл муу хүн үү?” гэжээ.

Харин Д.Трамп хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “миний хувьд "оны хүн"-ээр тодорсон нь нэр төрийн хэрэг юм. Маш их баярлаж байна” гэжээ.

Нью-Йорк хот дахь “Trump Tower” цамхгийн дээвэр дээр авахуулсан Д.Трампын гэрэл зураг тус сэтгүүлийн нүүрэн дээр тавигдсан байна. Мөн уг зургийн хажууд “Хуваагдсан Улсын Ерөнхийлөгч Д.Трамп” гэж бичжээ.

“Time” сэтгүүл 1927 оноос хойш "оны хүн"-ийг тодруулж байгаа юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ