Иерусалим хотын араб хорооллыг бүслэн хаахыг үүрэг болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-14 10:53:14

МОСКВА. /RIA Novosti/. Арабууд голдуу оршин суудаг Зүүн Иерусалимын дүүргүүдийг бүслэн хаахыг Израилийн эрх баригчид цагдаа нарт үүрэг болгосон тухай тус улсын Ерөнхий сайд  Биньямин Нетаньяхугийн хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурджээ.

“Аюулгүй байдлын асуудлаарх хэрэг эрхлэх газар мөргөлдөөн, хүчирхийлэл гарсан тохиолдолд Иерусалимын зарим хэсгийг бүслэн хаах эсвэл хөл хорионы цаг тогтоох зэргээр терроризмтой тэмцэх арга хэмжээ авна” гэж баримт бичигт дурдсан байна.

Иерусалимд мягмар гарагт үйлдсэн халдлагын үеэр Израилийн гурван иргэн амиа алдаж, 17 хүн шархаджээ. Араб гаралтай хоёр оршин суугч зорчигч тээврийн автобус руу гал нээсэн бөгөөд тэдэнтэй хамт явж байсан нутаг нэгтнүүд нь автобусны буудлыг эвдэж сүйтгэн, дараа нь явган зорчигчид руу хутгатай халджээ.

Тель-Авив хотоос холгүй оршдог Раанана хотод мягмарт гарагт хүйтэн зэвсэг хэрэглэсэн хоёр халдлагад Израилийн өөр таван иргэн өртсөн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ