Засгийн газар олон улсын банктай холбоотой асуудлаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-07 12:58:01

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай, Олон улсын хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн тухай Протоколыг соёрхон батлах тухай, Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гамшгаас хамгаалах тухай болон Онцгой байдлын албаны тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэхээр тов гарчээ.

Мөн Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн явц болон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлалын талаарх мэдээллийг сонсох аж.

Б.Туул

 

Холбоотой мэдээ