Өнгөрсөн сард Иракт бараг 2000 цэрэг амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-02 17:54:30

МОСУЛ. /Xinhua/. Өнгөрсөн 11 дүгээр сард Иракт аюулаас хамгаалах хүчний бараг 2000 албан хаагч амиа алдсан тухай НҮБ мэдэгдлээ. Аюулаас хамгаалах хүчний ийм олон албан хаагч амиа алдсан нь тус улсын Засгийн газар “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс улсынхаа хоёр дахь том хот болох Мосулыг чөлөөлөх ажиллагааг явуулж байгаатай холбоотой ажээ.

НҮБ-ын албаны хүмүүс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “Иракийн засгийн газрын хүчин болон тус улсын засгийн газрын талыг баримтлагч Курдын хүчний 1959 цэрэг амь үрэгдсэн” гэв. Өөрөөр хэлбэл, 10 дугаар сарынхаас бараг гурав дахин олон цэрэг өнгөрсөн сард амиа алджээ.

Мөн өнгөрсөн сард амь үрэгдсэн энгийн номхон иргэдийн тоо 900 давсан байна.

Иракийн засгийн газрын хүчнийхэн өнгөрсөн сарын эхээр Мосулыг чөлөөлөхийн тулд давшилтаа эрчимжүүлснээр тус хотын зүүн хэсгийн гуравны нэг хувийг чөлөөлөөд байгаа юм. Гэсэн хэдий ч “Лалын улс”-ынхан өөрсдийгөө хамгаалахын тулд халдлага дэлбэрэлт үйлдэх нь нэмэгдэж, энгийн номхон иргэдийг “амьд бамбай” болгон ашигласаар байгаа ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ