Өмнөд Суданд "үндэстний цөөнхүүдийг цэвэрлэх ажиллагаа" явуулж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-02 17:52:35

НҮБ. /TASS/. Өмнөд Суданд явуулж буй “үндэстний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа”-г зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт НҮБ-ын хүний эрхийн шинжээчдийн баг уриаллаа.

Шинжээчид өнгөрсөн сард тус улсад 10 хоног байрлаж, нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа өчигдөр мэдэгдэл хийжээ.

Уг мэдэгдэлд “Өмнөд Суданд үндэстний цөөнхүүдийг цэвэрлэх ажиллагаа эрчимтэй өрнөж байна. Тэнд үндэстний цөөнхүүд өлсгөлөнд нэрвэгдэж, тэднийг бүлэглэн хүчирхийлж, тосгодыг нь галдан шатааж байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “тосгодын оршин суугчид өөрсдийн газраа буцаан авахын тулд цус урсгахад бэлэн байна гэж байсан” гэжээ.

НҮБ-ын энхийг сахиулагчдыг тус улсад нэн даруй нэмж байрлуулахыг шинжээчид уриалж байна.

2013 оноос хойш тус улсын засгийн газрын цэргүүд болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхний хооронд нэг бус удаа мөргөлдөөн, тулалдаан болоод байгаа билээ.

Энэ оны долдугаар сард нийслэл Жуба хотод талуудын хооронд ширүүн мөргөлдөөн болсны улмаас олон хүн амь үрэгдсэн юм.

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ