С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй танилцах хугацааг 15 хоногоор сунгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬСүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар "С.Зоригийг хөнөөсөн хэргийн прокурорын дүгнэлттэй танилцах" хугацаагаа 15 хоногоор сунгав.
Шүүхэд хуваарилсан хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгтэйгээ танилцдаг. Дээрх хугацаанд хэрэгтэйгээ танилцаж амжихгүй тохиолдолд хугацааг 30 хүртэлх хоногоор сунгадаг.
М.Алдар шүүгч энэ журмаар С.Зориг агсныг хөнөөсөн “маш нууц”-ын зэрэглэлтэй хэрэгтэй танилцах хугацааг 15 хоногоор сунгах хүсэлт гаргажээ. Шүүгч уг хэргийг уншиж дууссаны дараа прокурор руу буцаагдах уу, эсвэл шууд шүүх хурлын товыг гаргах уу гэдэг нь тодорхой болно. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 14-ний өдөр шилжүүлж М.Алдар шүүхээр болсон юм. дахин сануулахад С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын иргэн баривчлагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсаныг бид өмнө мэдээлсэн. Энэ хэргийг эцсийн шийдвэрийг иргэд, олон нийт хүлээсээр байна.
Ж.Батсайхан