Үхсэн хоёр гүенд ямар ч өвчний шинж тэмдэг илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-30 10:00:57

Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн нутаг Ханхинуур хэмээх газар ирвэсний  зулзага хоёр  гүен үхсэн байсныг малаа хариулж явсан малчин олж харж, түүний үхсэн шалтгааныг тодруулахаар Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газар  хот руу Мал эмнэлгийн  төв лабораторид дээж авч шинжилгээнд явуулжээ. Уг лабораторийн шинжилгээгээр хоёр гүенд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй гэж Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Г.Гончигсүрэн хэллээ.

Хоёр ижил зүсмийн гүенд хамуу, паразитийн шинжилгээ хийж үзсэн ч ямар ч  өвчний шинж тэмдэг илрээгүй гэж байна. Харин нуруун хэсэгт багахан газар  халцарсан нь эхээсээ төөрч яваад  хаданд хавчуулагдаж шалбарсан байх гэж үзэж байна.

Хоёр гүен үхсэн шалтгаан шинжилгээгээр тодорхой өвчний онош илрээгүй болохоор өлсөж харангадаж үхсэн байх гэдэг таамгийг нутгийн малчид, тус Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд,байгаль хамгаалагчид хэлж  байгаа юм.

Хоёр гүенг одоо болтол устгал хийгээгүй тус газрын хөргүүрт  хадгалж байгаа юм байна. Харин Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-ийн Алтайн бүсийн салбарын мэргэжилтнүүд хийхийг түр хойшлуулаад байгаа гэнэ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ