Зул сарын баяраа Европт тэмдэглэхгүй байхыг Оросын иргэдэд анхааруулав

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2016-11-29 12:54:09

МОСКВА. /TASS/. Зул сарын баярыг Европын орнуудад өнгөрөөхөөр төлөвлөж байгаа Оросын иргэд террорист халдлага гарч болзошгүй хөл хөдөлгөөн ихтэй газруудад очихоос зайлсхийх нь зүйтэй гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Франц Клинцевич анхаарууллаа.

"Террорист халдлага гарах аюул занал их байна. АНУ-ын эрх баригчдын өгсөн анхааруулга ноцтой үндэслэлтэй. Зул сарын баярын үеэр Европ руу аялахаар төлөвлөж буй Оросын иргэдийн хувьд хүмүүс олноороо цугласан газарт болох арга хэмжээнд оролцох уу үгүй юү гэдгээ сайтар тунгаан бодох хэрэгтэй" гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн тэрбээр "баярыг гэр орондоо тэмдэглэх хувилбар" байгааг онцлоод “энэ бол зүгээр нэг ухуулга биш, энэ бол анхааруулга юм. Та бүхнийг Зул сарын баяраа манай гэр бүлийнхний адилаар Сибирьт өнгөрүүлэхийг зөвлөж байна. Хэрвээ Европ руу явбал аюултай, энэ бол зүгээр нэг тоглоом наргиа биш” гэж ярьжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ